Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН-ын цаашдын хувь заяаг Их хуралд үлдээлээ

Бага хурлын эхний хэсэгт өнөө л уламжлалт “зохиол”-ынхоо дагуу намын даргын илтгэлийг сонссон бол, дараа нь залгуулаад МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөний тэргүүн, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын шинэчлэлийн илтгэлийг сонссон юм. Үүнээс цааш билэгдлийн Бага хурал өнөөдрийн хүртэл хаалттай болж өндөрлөсөн нь

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН-ын цаашдын хувь заяаг Их хуралд үлдээлээ
МАН-ын цаашдын хувь заяаг Их хуралд үлдээлээ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн хоёр өдөр олон нийтийн анхаарлын дунд зүй ёсоор ороод байсан МАН-ын VIII Бага хурал санасныг бодвол харьцангуй тайван уур амьсгалтай болж өндөрлөв.

МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөнийхөн, Бага хурлынхаа үеэр санасандаа хүрсэн үү, аль эсвэл намын одоогийн Удирдах зөвлөлийнхөнтэйгээ тохиролцсон уу юутай ч энэ удаагийн хурлаар зарим нэг тохиролцоонд хүрээд авсан бололтой.

Бага хурлын эхний хэсэгт өнөө л уламжлалт “зохиол”-ынхоо дагуу намын даргын илтгэлийг сонссон бол, дараа нь залгуулаад МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөний тэргүүн, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын шинэчлэлийн илтгэлийг сонссон юм. Үүнээс цааш билэгдлийн Бага хурал өнөөдрийн хүртэл хаалттай болж өндөрлөсөн нь энэ.

Гэхдээ, МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөнийхөн оргүйгээс ортой гэгчээр МАН-ын Их хурлаа 2013.10.27-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдуулахаар санасандаа хүрч чадсан нь энэ удаагийн хурлын гол хөзөр нь байлаа гэхэд болно.

Юутай ч МАН-ын VIII Бага хуралд бүлэглэлүүд тус тусынхаа шинэчлэлийн байр сууриа илэрхийлсэн, үзэл бодлоо дэвшүүлсэн хурал болж чадлаа хэмээн зарим нэг гишүүд үзлээ.

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ассан МАН-ын залуучуудын гал ийнхүү Бага хурал хүрээд “цурманд” орлоо. Энэхүү “цурам” нь ирэх намар болох МАН-ын Их хурлаар гадагш сэдрэх, эсэх нь МАН доторх бүлэглэлүүдийн нааш, цааш хөдөлгөөн, тохиролцоо нь хэрхэн явагдахаас шалтгаалах биз ээ. Өөрөөр хэлбэл МАН-ын шинэчлэлийн бусад асуудал, хариуцлага, намын цаашдын хувь заяаг Их хурлын нийт төлөөлөгчдийн гарт үлдээлээ...

Түлхүүр үг:МАН-ын бага хуралМАН-ын шинэчилье хөдөлгөөн
Хуваалцах