МАН-ын Удирдах зөвлөл Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэжээ
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн талаар хэлэлцсэн.
Мэдээллийн алба

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр бүлгийн гишүүд шинээр сонгогдсон Ардчилсан намын дарга З.Энхболд болон Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нараас асуулт асуусан. Гэвч бүлгийн хуралдаанаар тодорхой шийдвэрт хүрээгүй тул үргэлжлүүлэн оройн 20:00 цагийн орчимд намын Удирдах зөвлөл хуралдсан юм.
Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар хэлэлцсэн бөгөөд ямар шийдвэр гаргасан талаар нууцалж байна. Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар МАН-ын гишүүдийн олонхи нь Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэж үзсэн ажээ.


















