Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН-ын XXVII их хурал эхлэлээ

МАН-ын намын XXVII их хурал өнөө өглөө эхэллээ. Их хуралд 1124 төлөөлөгч оролцох байснаас 1110 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр хурал үргэлжилж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН-ын XXVII их хурал эхлэлээ
МАН-ын XXVII их хурал эхлэлээ. Зураг: МҮОНРТ

МАН-ын намын XXVII их хурал өнөө өглөө эхэллээ. Их хуралд 1124 төлөөлөгч оролцох байснаас 1110 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр хурал үргэлжилж байна. Тус хурлаар намын дотоод дүрэм, намын шинэ даргыг сонгох, намын мөрийн хөтөлбөр зэрэг нийт есөн асуудлыг авч хэлэлцэх юм. Хурал Соёлын төв өргөөнд гурван өдрийн турш үргэлжлэн явагдана.

Тус хурлын тэргүүлэгчдээр Ш.Занданшатар, С.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д. Хаянхярваа нарын арван хүн ажиллах аж. Одоогоор МАН-ын дарга Ө.Энхтүвшин илтгэл тавьж байгаа бөгөөд түүний илтгэл нэг цагийн турш үргэлжлэх юм.

Түлхүүр үг:МАН-ын XXVII их хурал эхлэлээ
Хуваалцах