МАН-ын XXVII их хурал завсарлалаа
МАН-ын XXVII их хурал түр завсарлав. Өнөөдрийн хуралдаан гурван хэсэгт хуваагдаж намын мөрийн хөтөлбөр, дүрэмд орох зарим өөрчлөлтүүд, Монгол Улсын 2021 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр, 2016 он хүртэлх намын бодлого үйл ажиллагааны чиглэл гэсэн сэдвүүдээр өрнөжээ. Мөн хамгийн гол хэлэлцэх асуудал нь ул
Мэдээллийн алба

МАН-ын XXVII их хурал түр завсарлав. Өнөөдрийн хуралдаан гурван хэсэгт хуваагдаж намын мөрийн хөтөлбөр, дүрэмд орох зарим өөрчлөлтүүд, Монгол Улсын 2021 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр, 2016 он хүртэлх намын бодлого үйл ажиллагааны чиглэл гэсэн сэдвүүдээр өрнөжээ. Мөн хамгийн гол хэлэлцэх асуудал нь улс орны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх явдал байлаа. Төлөөлөгчид дээрх гурван асуудлаар төсөл бэлдэж, орой 20:00 цагт үргэлжлэх нэгдсэн их хурлаараа төслөө хэлэлцэн батлах юм.
Харин үдээс хойш АСА циркт намын их хуралд зориулсан хүндэтгэлийн концертийг үзэх юм байна.


















