МАН залруулга мэдээлэл хийнэ
МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаанаар хийсэн томилгоонуудын талаарх зарим ташаа мэдээлэл цацагдсан байна.
Мэдээллийн алба

МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаанаар хийсэн томилгоонуудын талаарх зарим ташаа мэдээлэл цацагдсан байна.

Тухайлбал, “Нийгмийн ардчиллын хүрээлэнгийн судалгааны төвийн захирлаар Я.Төмөрбаатарыг томилжээ” хэмээх нь буруу мэдээлэл бөгөөд энэ мэт ташаа мэдээллийг залруулахаар, мөн шинэ зургаан газар, хэлтсийн даргын томилгоог МАН-аас мэдээлэл хийхээр болжээ. Мэдээлэл МАН-ын Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр 12:00 цагт болно.


















