Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай эрэгтэй, эмэгтэй багууд тавдугаар байрын төлөө тоглоно

Энэ удаагийн Азийн наадмын түүхэн амжилтуудын нэг нь манай эрэгтэй сагсан бөмбөгийн багийн гаргасан амжилт байв. Тэд дахин хоёр тоглолт хийх үлдээд байна. Өнөөдөр Катарын багтай тоглож, хожвол тавдугаар байрын төлөө тоглох юм.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай эрэгтэй, эмэгтэй багууд тавдугаар байрын төлөө тоглоно
Манай эрэгтэй, эмэгтэй багууд тавдугаар байрын төлөө тоглоно. Зураг: МҮОНРТ

Энэ удаагийн Азийн наадмын түүхэн амжилтуудын нэг нь манай эрэгтэй сагсан бөмбөгийн багийн гаргасан амжилт байв. Тэд дахин хоёр тоглолт хийх үлдээд байна. Өнөөдөр Катарын багтай тоглож, хожвол тавдугаар байрын төлөө тоглох юм. Манай эрэгтэй сагсчид одоо тоглох хоёр тоглолтын өмнө Хонгконг, Йорданы хүчтэй багуудыг хожиж, Кувейттэй эн тэнцүүхэн өрсөлдсөн.

Тэд дараалан таван өдөр тоглохдоо гурван хожил, хоёр хожигдол авснаар шөвгийн наймд шалгарч түүхэн амжилтыг үзүүллээ. Цааш дахин гуравдугаар тойрогт БНХАУ, Иран, Япон зэрэг Азийн шилдэг багуудтай тоглолоо. Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд 16 улсын баг өрсөлдсөн юм.


Энэ удаагийн Азийн наадамд анх удаа оролцсон эмэгтэй сагсчид ганц ч болов хожил авах наад захын зорилготой Инчёныг зорьсон. Тэгвэл тэд Хонгконг, Казахстан, Непаль, Катарын багуудтай урьдчилсан шатны тоглолтод гурван хожил авсан юм. Эндээс Казахстан, Непаль, Катарын багуудыг хожиж, Хонгконгт хожигдсоноор хэсгээ тэргүүлж, шөвгийн наймд тоглох эрхийг Монголын эмэгтэй сагсчид хүртлээ.


Азийн наадамд анх удаа оролцохдоо ганц хожил авах гэж ирсэн тэд гурван хожил авч шөвгийн наймд шалгарлаа. Өнөөдөр тэд Энэтхэгийн багтай тоглох бөгөөд хожвол V байрын төлөө тоглох юм.

Хуваалцах