Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай хөлбөмбөгчид Солонгосын багт 7:3-аар хожигдлоо

Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө боллоо. Өчигдөр манай шигшээ баг БНСУ-ын багтай тоглож, 7:3-аар хожигдлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай хөлбөмбөгчид Солонгосын багт 7:3-аар хожигдлоо
Манай хөлбөмбөгчид Солонгосын багт 7:3-аар хожигдлоо. Зураг: МҮОНРТ

Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө боллоо. Өчигдөр манай шигшээ баг БНСУ-ын багтай тоглож, 7:3-аар хожигдлоо. Харин өнгөрөгч бямба гарагт ХонКонгийн багтай тоглож, 8:3-аар хожсон юм. БНХАУ, БНСУ тэргүүлж, Тайвань, Монгол, ХонКонг удаалж байна. ХонКонгийн багийн хувьд Монгол, БНХАУ-ын багуудад хожигдсоноор хэсгийн сүүл мушгиж байгаа юм.

Тэмцээний гурав дахь өдөр буюу маргааш БНХАУ-Тайвань, ХонКонг-БНСУ-ын багуудын тоглолт болно. Манай шигшээ баг хоёр дахь өдрийн 20.00 цагаас БНХАУ-ын багтай гурав дахь тоглолтоо хийх юм.

Тоглолтын хуваарь ба дүн:

XI.14 (Бямба)

  • 17.00 Тайвань-БНСУ 6:4

  • 20.00 Монгол-Хонконг 8:3

XI.15 (Ням)

  • 17.00 ХонКонг –БНХАУ 0:5

  • 20.00 Монгол-БНСУ 3:7

XI.16 (Даваа)

  • 17.00 БНХАУ – Тайвань

  • 20.00 Хонконг –БНСУ

XI.18 (Лхагва)

  • 17.00 Тайвань – Хонконг

  • 20.00 БНХАУ- Монгол

XI.19 (Пүрэв)

  • 17.00 БНСУ – БНХАУ

  • 20.00 Монгол-Тайван тус тус тоглоно.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

Хуваалцах