Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай шатарчид өнөөдөр Хонконгийг зорино

Олон улсын шатрын холбоо (FIDE)-ноос БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт рапид болон блиц төрлийн дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнийг зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай шатарчид өнөөдөр Хонконгийг зорино
Манай шатарчид өнөөдөр Хонконгийг зорино. Зураг: МҮОНРТ

Олон улсын шатрын холбоо (FIDE)-ноос БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт рапид болон блиц төрлийн дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнийг зохион байгуулна.

Манай шатарчид өнөөдөр Хонконгийг зорино. Маргаашаас эхлээд 6 өдөр үргэлжлэх тэмцээнд Монголын “The MongolZ”, “Алдар” спорт хороо, “Босоо Ноён” гэсэн гурван баг өрсөлдөнө.

Мөн Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар Германы тэрбумтан Вадим Розенштайны урилгаар “WR Chess”-ийн бүрэлдэхүүнд багтаж, ДАШТ-д өрсөлдөхөөр Хонконгт очжээ.

Монголоос оролцох багуудын бүрэлдэхүүн

The MongolZ баг

Дасгалжуулагч: ФИДЕ мастер Б.Ану

  • 1-р ширээ-их мастер Д.Батсүрэн

  • 2-р ширээ-олон улсын мастер Х.Итгэлт

  • 3-р ширээ-олон улсын мастер Ү.Агьбилэг

  • 4-р ширээ-олон улсын мастер Х.Өлзийхишиг

  • 5-р ширээ-олон улсын мастер Б.Баярмаа

  • 6-р ширээ-А.Эрхэмбаяр

“Алдар” спорт хорооны баг

  • 1-р ширээ-их мастер С.Билгүүн

  • 2-р ширээ-олон улсын мастер Г.Амартүвшин

  • 3-р ширээ-олон улсын мастер С.Чингүүн

  • 4-р ширээ-их мастер Б.Мөнгөнтуул

  • 5-р ширээ-олон улсын мастер Б.Мөнгөнзул

  • 6-р ширээ-Б.Цогтбаяр

“Босоо Ноён” шатрын клубын баг

(2000 хүртэл чансаатай сонирхогчдын ангилал)

  • 1-р ширээ-спортын мастер А.Золжаргал

  • 2-р ширээ-дэд мастер Б.Очирсүх

  • 3-р ширээ-ФИДЕ мастер Б.Хүслэнзаяа

  • 4-р ширээ-дэд мастер Н.Очирваань

  • 5-р ширээ-спортын мастер Ж.Мичид

  • 6-р ширээ-дэд мастер М.Батням

Хуваалцах