Манай шигшээ баг БНСУ-ын багт 3:0-ээр хожигдлоо
Азийн зүүн бүсийн волейболын аварга шалгаруулах тэмцээний "А" хэсгийн сүүлийн тоглолт буюу багуудын гурав дахь тоглолт боллоо.
Мэдээллийн алба

Азийн зүүн бүсийн волейболын аварга шалгаруулах тэмцээний "А" хэсгийн сүүлийн тоглолт буюу багуудын гурав дахь тоглолт боллоо. Манай шигшээ баг БНСУ-ын шигшээ багтай тоглож 3:0-ээр хожигдсноор хэсгээсээ хоёроор гарч байна.
"В" хэсгээс Японы баг гурван хожилтой нэгээр, Тайванийн шигшээ нэг хожигдолтойгоор хоёрдугаар байраар гарсан. Монголын шигшээ маргааш "В" хэсгээс нэгээр гарсан Японы багтай тоглоно. Тоглолт Буянт-Ухаа спортын ордонд 14:00 цагаас эхэлнэ.


















