Манай шүүгчид Олон улсын эрүүгийн шүүхийн чуулганд оролцлоо
Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын чуулганд Улсын дээд шүүхийн шүүгчид оролцсон байна. Манай улс Ромын дүрмийг 2002 оноос эхлэн даган мөрдөж ирсэн.
Мэдээллийн алба

Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын чуулганд Улсын дээд шүүхийн шүүгчид оролцсон байна. Манай улс Ромын дүрмийг 2002 оноос эхлэн даган мөрдөж ирсэн. Өнөөдрийн байдлаар энэ дүрмийг 123 орон шүүн таслах үйл ажиллагаандаа тусгасан байна. Энэ удаагийн олон улсын хуралдаанаар террорист үйл ажиллагааг хэрхэн шийдвэрлэх талаар онцлон ярилцсан гэж Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр хэллээ.
Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын чуулган Нидерландын Вант улсын Гааг хотод болсон байна. Энэ хуралд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн н.Уранцэцэг, Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр нар оролцсон юм.


















