Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Манай сумочид төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүллээ

Манай сүмочид Монголыг Японд таниулах, сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулж, хоёр орны найрамдал, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Энэ жилийн Осака башёд Монголын 27 бөх зодоглох бөгөөд зүүн жигүүрийг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, баруун жигүүрийг 70 дахь аварга Харүмафүжи

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай сумочид төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүллээ
Манай сумочид төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Осака башё болж байгаатай холбогдуулан Ерөнхий консулын газраас Японы мэргэжлийн сумогийн Их аварга Хакүхо М.Даваажаргал, Озэки Какүрюү М.Ананд, Токитэнкү А.Хүчитбаатар, Асасэкирю Б.Дашням нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад мөн ОХУ-ын Ерөнхий консул Н.Латыпов гэр бүлийн хамт, ИБУИНВУ-ын Ерөнхий консул М.Шерар нар урилгаар иржээ.

Манай сүмочид Монголыг Японд таниулах, сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулж, хоёр орны найрамдал, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Энэ жилийн Осака башёд Монголын 27 бөх зодоглох бөгөөд зүүн жигүүрийг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, баруун жигүүрийг 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж нар тэргүүлэн барилдах юм.

Ерөнхий консул Ч.Куланда Осака башёд амжилттай барилдахыг ерөөж, цаашид уламжлал болгон жил бүр Ерөнхий консулын газартаа зочилж байхыг хүслээ. Аваргууд энэ саналыг баяртайгаар хүлээн авч, хэрэгжүүлэхээ амлав.

Манай сумочид Осака дахь “өөрийн газар шороонд” зочилсноо ихэд бэлэгшээн, Төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүлэв.

Хуваалцах