Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай тамирчид “Танкийн биатлон-2014”-д амжилттай өрсөлдөж байна

Манай баг тамирчид эхний тэмцээндээ амжилттай оролцож, 12 орны 36 багаас одоогийн байдлаар есдүгээр байранд жагсч байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай тамирчид “Танкийн биатлон-2014”-д амжилттай өрсөлдөж байна
Манай тамирчид “Танкийн биатлон-2014”-д амжилттай өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Оросын Холбооны Улсад зохион байгуулагдаж байгаа “Танкийн биатлон-2014” олон улсын аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг тамирчид өрсөлдөж байна. Тодруулбал тус тэмцээнд Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Цэргийн хангалт үйлчилгээний газрын Инженер техникийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Ганхүүгээр ахлуулсан Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах их сургууль, Зэвсэгт хүчний 011, 016, 327 дугаар ангийн танкчдаас бүрдсэн дөрвөн экипаж оролцон өрсөлдөж байгаа юм.

Манай баг тамирчид эхний тэмцээндээ амжилттай оролцож, 12 орны 36 багаас одоогийн байдлаар есдүгээр байранд жагсч байна.

Хуваалцах