Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай танкчид Сири, Венесуель, Казакстан улсын багуудтай өрсөлдөнө

Цэргийн мэргэжлийн олон төрөлтийг багтаан дэлхийн улс орны цэргийн алба хаагчдыг нэгтгэн жилээс жилд цар хүрээ нь тэлсээр буй “Армейские игры-2019” олон улсын тэмцээн эхлэхэд 4 хоног үлдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай танкчид Сири, Венесуель, Казакстан улсын багуудтай өрсөлдөнө
Манай танкчид Сири, Венесуель, Казакстан улсын багуудтай өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Цэргийн мэргэжлийн олон төрөлтийг багтаан дэлхийн улс орны цэргийн алба хаагчдыг нэгтгэн жилээс жилд цар хүрээ нь тэлсээр буй “Армейские игры-2019” олон улсын тэмцээн эхлэхэд 4 хоног үлдлээ. Энэ сарын 29-ны өдөр “Танкийн биатлон”тэмцээнд оролцох 25 орны танкчид танкийн өнгө болон гараагаа сугаллаа.

Энэ жилийн танкийн өнгө шодох арга хэмжээ урьд жилүүдийнхээс илүү онцлогтой болсон хийгээд оролцогч орнуудын танкийн олон улсын шүүгч, ахлагч нар танкийнхаа өнгө гарааг тусгайлан бэлтгэсэн тайзан дээр гарч сугалав. Манай улсаас “Танкийн биатлон” тэмцээний олон улсын шүүгч, хурандаа Ц.Төрмөнх улаан өнгийн танкийг сугалсан юм. Улаан өнгө нь манай танкчидын хувьд ихэд ивээлтэй өнгө гэгдэж, хүч чадлыг билэгдэж ирсэн.

Өмнөх 2 жилд ч мөн энэхүү өнгийг сугалан уралдаж байсан нь амжилтаа ахиулсан үзүүлэлтийг гаргаж байсан. Тийнхүү манай танкчид ирэх 8 дугаар сарын 4, 6, 8-ны өдрүүдэд 3 дугаар гараанд Сири, Венесуель, Казакстан улсын танкчидтай уралдахаар боллоо. Эл өдөр оролцогч 25 орны танкчид шодож авсан өнгийн танкуудаа хүлээн авч үзлэг оношилгоог хийн, уралдах зам маршруттайгаа танилцсан байна.

Хуваалцах