Манай улс 1500 тонн чацаргана хурааж авна
Манай эх орны хөрсний ихэнх хэсэгт чацаргана тариалахад тохиромжтой гэдгийг эрдэмтэн судлан тогтоогоод байна. Энэ үр дүнгийн дагуу жимс, жимсгэнэ тариаланчид жилээс жилд тариалалтаа нэмэгдүүлжээ.
Мэдээллийн алба

Манай эх орны хөрсний ихэнх хэсэгт чацаргана тариалахад тохиромжтой гэдгийг эрдэмтэн судлан тогтоогоод байна. Энэ үр дүнгийн дагуу жимс, жимсгэнэ тариаланчид жилээс жилд тариалалтаа нэмэгдүүлжээ. Энэ жил 4 мянга орчим га-д чацаргана тариалсан байна.Энэ жил манай улс нийт 1500 гаруй тонн чацаргана хураан авах бөгөөд хураалт 60 орчим хувьтай байна. Энэ талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны газар тариалангийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн н.Төмөрхуяг ярилаа.


















