Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улс 2020 оноос эхлэн эрчим хүч экспортлох боломжтой болно

Манай улс 2020 оноос эхлэн эрчим хүч экспортлох боломжтой болно гэж албаныхан хэллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улс 2020 оноос эхлэн эрчим хүч экспортлох боломжтой болно
Манай улс 2020 оноос эхлэн эрчим хүч экспортлох боломжтой болно. Зураг: МҮОНРТ

Манай улс 2020 оноос эхлэн эрчим хүч экспортлох боломжтой болно гэж албаныхан хэллээ. Монгол-Хятадын засгийн газар хоорондын эрчим хүчний салбарын ажлын хэсгийн 2 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар хоёр улсын эрчим хүчний салбарын хөгжил, чиг хандлага, хамтран ажиллах боломж нөөцөө хэлэлцсэн юм.

Манай улсын газарзүйн байрлал, хүн амын тоо зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж бусад оронтой харьцуулбал бидний өдөр тутмын эрчим хүчний хэрэглээ харьцангуй бага байдаг. Тиймээс эрчим хүчний хэрэглээ өндөр Хятад улсад экпортлох боломж байгааг албаныхан онцолж байна. Тус улсын хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хүрээнд дотоодын эрчим хүчний бааз суурийг байгуулж нөөцөө бүрдүүлж чадвал 2020 оноос эхлэн эрчим хүчээ экпортлох боломжтой гэж Эрчим хүчний яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж ярилаа.

Хуваалцах