Манай улс буудайгаараа дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны урьдчилсан таамгаар энэ жил манай улс буудайгаараа дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах тооцоо гарчээ.
Мэдээллийн алба

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны урьдчилсан таамгаар энэ жил манай улс буудайгаараа дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах тооцоо гарчээ. Тодруулбал, ирэх сарын 10-ны дотор улсын хэмжээнд 400 мянга гаруй тонн буудайг хурааж авах юм байна. Манай улсын дотоодын буудайн хэрэгцээ жилд 320 мянга гаруй тонн байдаг учраас мэргэжилтнүүд ийн таамаглажээ. Иймээс цаг агаарын байдал тогтвортой байвал энэ жилийн буудайн хэрэгцээнд санаа зовох зүйлгүй юм байна.


















