Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улс эмийн ургамлаа экспортлох хэрэгтэйг хэллээ

Манай орны хөрсөнд чихэр өвс, эгэл бавран, зээргэнэ, артишок, аньс, нэрс зэрэг эмийн ургамал ихээр ургадаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улс эмийн ургамлаа экспортлох хэрэгтэйг хэллээ
Манай улс эмийн ургамлаа экспортлох хэрэгтэйг хэллээ. Зураг: МҮОНРТ

Манай орны хөрсөнд чихэр өвс, эгэл бавран, зээргэнэ, артишок, аньс, нэрс зэрэг эмийн ургамал ихээр ургадаг. Эдгээр эмийн ургамлыг үйлдвэрлэлд өргөнөөр ашиглаж, гадны улс орнуудад экспортлох хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байна.

Байгалийн гаралтай эм, эмийн бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлж, уламжлалт эмчилгээний аргыг хэрэглэвэл антибиотикийн зохисгүй хэрэглээг багасгана. Цаашлаад антибиотикийн дасал болохоос урьдчилан сэргийлнэ гэж ЭМСЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга н.Уранчимэг хэллээ.

Манай улсад ганц л үйлдвэр олон улсын эмийн үйлдвэрлэлийн стандарт ханган ажиллаж байна. Түүнчлэн таван үйлдвэр энэ стандартын гэрчилгээг авахаар бэлтгэл ажлаа хангажээ. Ингэснээр гадны улс оронд өөрийн эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг өргөнөөр нэвтрүүлэх боломж бүрдэх юм.

Хуваалцах