Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улс эрчим хүч экспортлох боломжтой

Батлан хамгаалах яам, Эрчим хүчний яам, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран өнгөрсөн ням гарагт “Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улс эрчим хүч экспортлох боломжтой
Манай улс эрчим хүч экспортлох боломжтой. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалах яам, Эрчим хүчний яам, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран өнгөрсөн ням гарагт “Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Монгол, ОХУ, Япон, БНСУ зэрэг орны 100 орчим мэргэжилтэн оролцсон уг хурлаар бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хэрхэн хангах, үүнд ямар сөрөг нөлөөлөл байж болох талаар хэлэлцжээ.

Эрчим хүчний нөөцийн хомсдол үүсэх, хүрээлэн буй орчинд үзүүлэх зарим эх үүсвэрийн сөрөг нөлөө, технологийн хоцрогдол зэрэг эрс­дэл бийг мэргэжилтнүүд хурлын үеэр онцлож байлаа. Түүнчлэн манай улс эрчим хүч экспортлогч орон болох боломжтой. Гадаад ул­сын судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах, нүүрсээ хоёр­догч орноор дамжуулан гуравдагч оронд нийлүүлэх, тээвэрлэлтийн асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэж оролцогчид дүгнэсэн байна.

Хуваалцах