Манай улс нутаг дэвсгэрийнхээ 40 хувьд судалгааны ажил хийжээ
Манай улс нутаг дэвсгэрийнхээ 40 хувьд геологийн зураглал гаргаж судалгааны ажил хийжэ
Мэдээллийн алба

Манай улс нутаг дэвсгэрийнхээ 40 хувьд геологийн зураглал гаргаж судалгааны ажил хийжээ. Үүнийг бусад орнуудтай харьцуулахад бага үзүүлэлт гэлээ. Иймд судалгааны ажлын цар хүрээг өргөжүүлэх, мэргэжлийн ур чадвартай геологичийг бэлтгэх зайлшгүй шаардлага байгааг салбарынхан дуулгалаа. Тэд төсвийн хөрөнгөөр тухай хэлсэн юм. Судалгааны ажил хийдэг ч боловсон хүчний хомстлоос болоод ажил удааширч байгаа.
Геологийн судалгааны төвийн ерөнхий геологич Г.Мөнхзул ярилаа. Харин нэг хэсэг нь төсвөөс гаргасан мөнгөөр хайгуулын ажил хийгээд юу ч олж чадахгүй бол яах вэ? гэж шүүмжлэх нь их. Гэхдээ суурь судалгаагаа улсын хөрөнгөөр чамбайхан хийх хэрэгтэй. Амжилттай хэрэгжсэн олон судалгаа үүнийг нотолно гэж тэрээр хэллээ.


















