Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцид нэгдэх шалгуурыг хангалаа

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Нийгмийн хамгааллын доод хэмжээний тухай 102-р конвенцид нэгдэх шалгуурыг манай улс хангасан байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцид нэгдэх шалгуурыг хангалаа
Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцид нэгдэх шалгуурыг хангалаа. Зураг: МҮОНРТ

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Нийгмийн хамгааллын доод хэмжээний тухай 102-р конвенцид нэгдэх шалгуурыг манай улс хангасан байна. Тодруулбал, энэ конвенцид нэгдэн ороход эмнэлгийн тусламж үйлчилгээ, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, өндөр насны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ард иргэдэд олгож байгаа эсэх зэрэг нийтдээ есөн төрлийн шалгуур хангасан байх ёстой.

Харин манай улс эдгээр шалгуурын дийлэнхийг хангасан учраас Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Нийгмийн хамгааллын доод хэмжээний тухай 102-р конвенцид нэгдэх боломжтой гэж тус байгууллагын шинжээчид үзсэн байна. Энэ тухай Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Тувааны яриаг сонсъё. Одоогоор тус конвенцид дэлхийн 50-иад улс нэгдсэн байдаг байна.


Хуваалцах