Манай улс оюуны өмчийн хэрэг зөрчилд хяналт тавьж чадахгүй байна
Өнгөрсөн онд оюуны өмчтэй холбоотой хэрэг зөрчлийн 150 орчим өргөдөл, хүсэлт Оюуны өмчийн байгууллагад иржээ. Үүнээс 50 орчим хувийг нь л шийдвэрлэсэн байна. Бид оюуны өмчийн хулгайг зөвхөн соёл урлагийн салбарт түлхүү гардаг гэж ойлгодог байсан
Мэдээллийн алба

Өнгөрсөн онд оюуны өмчтэй холбоотой хэрэг зөрчлийн 150 орчим өргөдөл, хүсэлт Оюуны өмчийн байгууллагад иржээ. Үүнээс 50 орчим хувийг нь л шийдвэрлэсэн байна. Бид оюуны өмчийн хулгайг зөвхөн соёл урлагийн салбарт түлхүү гардаг гэж ойлгодог байсан бол одоо бүхий л салбарт гарч байна гэж Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн хэллээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд энэ салбартай гол 3 хуулийг шинэчлэн найруулах шаардлагатайг тэрээр онцолж байлаа.
Манай улс оюуны өмчийн хэрэг зөрчилд хяналт тавьж чадахгүй байна. Учир нь оюуны өмчийн салбарт ердөө 5 байцаагч ажилладаг аж.


















