Манай улс зөөврийн түр гүүр ашиглаж эхэлнэ
Манай улс зөөврийн гүүр ашигладаг болно. Одоогоор нийслэлийн авто тээврийн газраас тендер зарлагдсан байгаа бөгөөд шалгаруулалт тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсон түр аж.
Мэдээллийн алба

Манай улс зөөврийн гүүр ашигладаг болно. Одоогоор нийслэлийн авто тээврийн газраас тендер зарлагдсан байгаа бөгөөд шалгаруулалт тодорхойгүй шалтгаанаар түр хойшлогдсон аж.
Тус зөөврийн гүүрийг онцгой байдал үүссэн нөхцөлд болон зам барилгын ажлын явцад авто замын хөдөлгөөний хэвийн байдлыг хангах үүднээс хэрэглэхээр болсон. 7,35 метрийн өргөнтэй, 300 метрийн урттай байхаар төлөвлөгдсөн тус зөөврийн түр гүүрийг манай улс хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж буйгаараа онцлог юм.
Нийслэлийн авто замын газрын даргын хэлснээр бол зөөврийн гүүрийг гаднаас ирэх сарын 20-ны дотор оруулж ирүүлэхээр төлөвлөсөн ч тендерийн шалгаруулалтаас хамааран, удаашрах төлөвтэй байгаа аж.


















