Манай улсад 1.7 сая тун вакцины нөөц байна
Цар тахлын халдвар дотоодод тархаж эхэлснээс хойш манай улс нийтдээ 7.5 сая тун вакцин импортоор оруулж ирсэн.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Цар тахлын халдвар дотоодод тархаж эхэлснээс хойш манай улс нийтдээ 7.5 сая тун вакцин импортоор оруулж ирсэн. Үүнээс 1.5 сая тун вакциныг тусламжаар авсан бол үлдсэн вакциныг худалдан авах гэрээ хийж, ард иргэдээ дархлаажуулж байна.
Нийтдээ 60 сая ам.доллар буюу 180 орчим тэрбум төгрөгийг вакцины худалдан авалтад зарцуулжээ.


















