Манай улсад 117 орны 22 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Манай улсад 2015 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 117 орны 22.904 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр /төрийн байгууллагын урилгаар ирсэн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах, гэр бүлийн шалтгаанаар
Мэдээллийн алба

Манай улсад 2015 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 117 орны 22.904 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр /төрийн байгууллагын урилгаар ирсэн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах, гэр бүлийн шалтгаанаар, цагаачлах, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгаа/ оршин сууж байна. Үүнээс хөдөлмөр эрхлэгч 8448, хөрөнгө оруулагч 2801, суралцагч 1323 байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно гэж заасан байдаг гэж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээллээ.


















