Манай улсад 1944 онд генерал цолыг бий болгожээ
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр УИХ, Улсын Бага Хурал болон УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан генералуудад хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр УИХ, Улсын Бага Хурал болон УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан генералуудад хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзлаа. Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, генералуудын өдрийн мэндийг хүргээд Монгол Улс анх 1944 онд генерал цолыг бий болгож 11 хүнд олгож байсан түүхтэй. Өнөөдөр Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 71 жилийн ой тохиож буйг онцлон дурдаад Улсын Бага Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын гишүүн байсан болон УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан генералуудад тусгайлан хүндэтгэл үзүүлж байгаагаа онцлон хэлсэн юм.
“Монгол генерал төв” төрийн бус байгууллагын нарийн бичгийн дарга Н.Жалбажав, Монгол Улсын төр генерал цолтнуудад анхаарал хандуулж хүндэтгэл үзүүлж буйд талархаад Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг хүндэтгэн хүлээн авсанд баяртай байгаагаа илэрхийллээ.


















