Манай улсад 1979 онд цаг давтамжийн лаборатори байгуулагдсан
Цаг гэдэг бол улсын тусгаар тогтнолын гурван бэлгэ тэмдгийн нэг бөгөөд улс орон болгон өөрсдийн гэсэн цаг тоололтой байх нь зайлшгүй чухал юм.
Мэдээллийн алба

Цаг гэдэг бол улсын тусгаар тогтнолын гурван бэлгэ тэмдгийн нэг бөгөөд улс орон болгон өөрсдийн гэсэн цаг тоололтой байх нь зайлшгүй чухал юм. Ийм ч утгаараа өнөөгийн улс орнууд цаг тооллынхоо мөрдөлтөд анхаарал их хандуулж, энэ чиглэлээр олон эрдэмтэн ажиллаж байна.
Манай улсын хувьд цаг давтамжийн эталон лаборатори нь анх 1979 онд тухайн үеийн БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 270-р тогтоолоор батлагдаж байжээ. Тухайн үедээ Орос, Монголын хамтарсан мэргэжилтнүүд таван ширхэг рүбид атомын цаг, нэг кристал давтамжийн үүсгүүр болон цаг, давтамжийн лабораторийн шаардлага хангахуйц иж бүрэн систем тоног төхөөрөмжтэйгээр “Цаг, Давтамжийн алба” үүсгэн байгуулж ажилласнаар өдгөө 30 гаруй жил болжээ.


















