Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улсад 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Дэлхийн банкны “Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сан”-гийн “Бага орлоготой орнуудын сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-т манай улс хамрагдаж, энэ чиглэлээр 30 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг хөрөнгө оруулалт хэлбэрээр ашиглахаар боллоо.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсад 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
Манай улсад 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн банкны “Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сан”-гийн “Бага орлоготой орнуудын сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-т манай улс хамрагдаж, энэ чиглэлээр 30 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг хөрөнгө оруулалт хэлбэрээр ашиглахаар боллоо.

Монгол Улсын Эрчим хүчний яамны урилгаар дээрх хөрөнгө оруулалтын нөхцөл боломжийг үнэлэх үүрэг бүхий Олон талт хамтын ажиллагааны хөгжлийн банк (Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Европийн сэргээн босголт хөгжлийн банкуудын нэгдэл)-ны шинжээчид 2014 оны дөрөвдүгээр сарын 28-наас тав хоногийн хугацаатай Улаанбаатар хотод ажиллаж байна. Тэд энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газрын холбогдох байгууллагууд, банк санхүү болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөгчидтэй цуврал уулзалт зохион байгуулах ажээ.

Хуваалцах