Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улсад давхар даатгалын 2 компани үйл ажиллагаа явуулж байна

Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох, эрх бүхий албан тушаалтныг томилох, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх зөвшөөрөл олгох,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсад давхар даатгалын 2 компани үйл ажиллагаа явуулж байна
Манай улсад давхар даатгалын 2 компани үйл ажиллагаа явуулж байна. Зураг: МҮОНРТ

Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох, эрх бүхий албан тушаалтныг томилох, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх зөвшөөрөл олгох, даатгалын бүтээгдэхүүн бүртгэх болон бусад чиг үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлж ажилладаг. Энэ хүрээнд 2019 оны 2 дугаар сарын байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын чиглэлээр бүртгүүлсэн хуулийн этгээдийн тоон үзүүлэлтийг мэдээлж байна.

Он гарсаар давхар даатгалын 2, ердийн даатгалын 15, урт хугацааны даатгалын нэг, даатгалын зуучлагч 49, даатгалын хохирол үнэлэгч 27 компани тус тус тусгай зөвшөөрлийн бүртгэлтэй байна. Үүнээс гадна 581 даатгалын бүтээгдэхүүн, 564 салбар, 2444 даатгалын төлөөлөгч, 28 актуарч, 281 даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтан, 186 даатгалын байгууллагын хувьцаа эзэмшигч тус тус бүртгэлтэй байгаа юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах