Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улсад дохионы хэлтэй холбоотой эрх зүйн орчин бүрдээгүй гэв

Сонсголгүй иргэд бүх шатны боловсролыг дохионы хэлээр дамжуулан эзэмшихийг хүсч байна. Түүнчлэн сонсголгүй иргэдийн нэгдсэн судалгааг гаргах ёстойг Монголын дүлий иргэдийн нийгэмлэгийнхэн мэдээллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсад дохионы хэлтэй холбоотой эрх зүйн орчин бүрдээгүй гэв
Манай улсад дохионы хэлтэй холбоотой эрх зүйн орчин бүрдээгүй гэв. Зураг: МҮОНРТ

Сонсголгүй иргэд бүх шатны боловсролыг дохионы хэлээр дамжуулан эзэмшихийг хүсч байна. Түүнчлэн сонсголгүй иргэдийн нэгдсэн судалгааг гаргах ёстойг Монголын дүлий иргэдийн нийгэмлэгийнхэн мэдээллээ. Иймээс эдгээр иргэнийг Засгийн газар анхааралдаа авах, дохионы хэлээр сурч боловсрох, төрийн үйлчилгээ авахад манай улсад дохионы хэлтэй холбоотой хууль эрх зүйн орчин бүрдээгүй гэж Монголын дүлий иргэдийн нийгэмлэгийн тэргүүн А.Энхбаатар хэлсэн юм.

2010 оны хүн ам, орон сууцны тооллогын дүнгээс харахад улсын хэмжээнд 12 мянга гаруй сонсголын бэрхшээлтэй, 5600 хэл ярианы согогтой иргэн байгааг тогтоосон. Үүнээс хойш энэ хүмүүсийн талаар ямар нэгэн нарийвчилсан судалгаа хийгээгүй байна.

Хуваалцах