Манай улсад иргэний нийгмийн байгууллагууд л хүний эрхийг хангах чиглэлээр ажиллаж байна гэв
Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар цагдан хорих 461-р ангид хийсэн Хүний эрхийн үндэсний комиссын шалгалтын дүнг мөн хэлэлцэж байгаа юм.
Мэдээллийн алба

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 13, 14 дэх илтгэлүүдийг хэлэлцлээ. Энэ удаад, Комиссын хийсэн хяналт шалгалт, судалгаа, иргэдийн гомдол, гишүүний шаардлага, төрийн болон ТББ-уудаас ирсэн мэдээллийг үндэслэн, хүний эрхийн үндсэн дөрвөн чиглэлээр тайлан гаргасан байна. Эрүүдэн шүүлтээс ангид байх эрх, хүний эрхийг хамгаалагчийн эрх, асрамжийн газар, мөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, хүний өмчлөх эрхийн зөрчил зэрэг асуудлыг энд тусгажээ. Тэр дундаа 14 дэх илтгэлд анх удаагаа хүний эрхийг хамгаалагчдын эрхийн асуудлыг багтаасан. Учир нь Монголд иргэний нийгмийн байгууллагууд л хүний эрхийг хангах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж энэ үеэр онцолсон. Тиймээс ТББ-ын хуулийг нэн яаралтай шинэчлэх шаардлагатайг хэлж байлаа.
Дашрамд дурдахад, Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар цагдан хорих 461-р ангид хийсэн Хүний эрхийн үндэсний комиссын шалгалтын дүнг мөн хэлэлцэж байгаа юм.


















