Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улсад жилд дунджаар 10 мянган хүүхэд мэс засалд орж байна

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв жилд дунджаар 15 мянган иргэнд мэс засал хийдэг бол эдгээрийн дийлэнх нь 18 хүртэл насны хүүхэд байгаа юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсад жилд дунджаар 10 мянган хүүхэд мэс засалд орж байна
Манай улсад жилд дунджаар 10 мянган хүүхэд мэс засалд орж байна. Зураг: МҮОНРТ

Манай улсад жилд дунджаар 10 мянган хүүхэд мэс засалд орж байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв жилд дунджаар 15 мянган иргэнд мэс засал хийдэг бол эдгээрийн дийлэнх нь 18 хүртэл насны хүүхэд байгаа юм.

Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд чих, хамар, хоолой, нүд, эрүү нүүр ам, бөөр болон зүрхний өвчлөл нэмэгдэж байгааг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал н.Энхтөр ярилаа.

Монгол, Өмнөд Солонгос улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр улсын хүүхдийн эмч нарын анхдугаар симпозиум уулзалт өнөөдөр болж байна. Ойд зориулан Өмнөд Солонгосын “Самсунг” эмнэлэг Монгол эмч нарыг зүрхний мэс заслаар мэргэшүүлж сургажээ.

Хуваалцах