Манай улсад С вирусын тархалтыг бүрэн зогсоох боломжтой
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ДЭМБ-ын Халдварт өвчин хариуцсан дэд дарга Марк Жэкобсыг зургаадугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ДЭМБ-ын Халдварт өвчин хариуцсан дэд дарга Марк Жэкобсыг зургаадугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр дэд сайд “Элэгний с вирусыг Монгол Улсын хэмжээнд бүрэн устгах асуудлаар анхаарч ажиллаж байгаа бөгөөд ДЭМБ-ын зүгээс техник тоног төхөөрөмж болон туршлагын тал дээр туслалцаа үзүүлэхийг хүссэн юм.
Хэрвээ элэгний С вирусыг бүрэн устгаж чадвал манай улс с вирусын тархалтыг үндэсний хэмжээнд таслан зогсоосон дэлхийн анхны орон болох юм. Үүнд улс төрийн дэмжлэг маш их хэрэгтэй байна гээд Эрүүл мэндийн яамны зүгээс бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгааг хэлж байсан.
Харин ДЭМБ-ын Халдварт өвчин хариуцсан дэд дарга Марк Жэкобс “Монгол Улсад С вирусын тархалтыг бүрэн зогсоох боломжтой харагдаж байна. Та бүхний олон удаагийн уулзалт, хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс дэлхийн хэмжээнд С вирусын эсрэг хэрэглэж эхэлсэн “Sofosbuvir” эмийг 44 дахин хямдралтай үнээр нэвтрүүлж байгаад баяр хүргэж байна. Тус арга хэмжээ нь С вирусыг үндэсний хэмжээнд устгахад ихээхэн ач тусаа өгнө гэдэгт итгэж байна” гээд ДЭМБ-ын зүгээс эмчилгээний удирдамж боловсруулах гэх мэт арга техник болон бусад асуудлаар туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.


















