Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Манай улсад шүүхийн шинэтгэлийн чиглэлээр олон дэвшил гарсан гэжээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн дэд Ерөнхийлөгч Жеффри Апперсон болон АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн гишүүн Альфронсе Ла Порта нарыг хүлээн авч уулзлаа.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсад шүүхийн шинэтгэлийн чиглэлээр олон дэвшил гарсан гэжээ
Манай улсад шүүхийн шинэтгэлийн чиглэлээр олон дэвшил гарсан гэжээ. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн дэд Ерөнхийлөгч Жеффри Апперсон болон АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн гишүүн Альфронсе Ла Порта нарыг хүлээн авч уулзлаа. Ноён Жеффри Апперсон энэ өдрүүдэд Монгол Улсын шүүхийн байгууллагад албан ёсоор айлчилж Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран Шүүхийн захиргааны удирдлагын сэдвээр анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нар, шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж санал бодлоо солилцсон талаараа уулзалтын үеэр хэллээ.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд шүүхийн шинэтгэлийн чиглэлээр Монгол Улсад олон дэвшил гарсныг онцлон тэмдэглэж байв. Энэ талаар ноён Жеффри Апперсон тайлан гаргаж буйгаа дурдлаа. Шүүхийн шинэтгэлийг хийхэд улс орнуудад бэрхшээл их гардаг боловч Монгол Улс шиг шүүн таслах ажиллагааг шүүхийн захиргаанаас салгасан улс орон бараг байхгүй . Энэ нь маш зөв зүйл болсон гэдгийг ноён Жеффри Апперсон онцолж байв.

Хуваалцах