Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улсад цэргийн зориулалттай 23 газар байна

Энхийг сахиулах салбарт шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэх нь олон талын ач холбогдолтой гэж албаныхан ярьж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсад цэргийн зориулалттай 23 газар байна
Манай улсад цэргийн зориулалттай 23 газар байна. Зураг: МҮОНРТ

Энхийг сахиулах салбарт шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэх нь олон талын ач холбогдолтой гэж албаныхан ярьж байна. Тухайлбал, цэргийн зориулалттай газруудын байгаль экологийг хамгаалах, мөн тэнд байгаа тэсэрч дэлбэрэх бодис, галт зэвсгийг аюулгүй хадгалах тал дээр эрдэмтэн судлаачдын хувь нэмэр их гэж тэд тайлбарлалаа. Өнөөдрийн байдлаар манай улсад цэргийн зориулалттай газар 23 байна. Эдгээрийн 11 байршилд нь судалгаа хийж, тухайн газарт эрүүл ахуй, аюулгүй байдлыг хэрхэн сайжруулах талаар эрдэмтэд санал зөвлөмж гаргажээ. ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Даш энэ талаар байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар 2012 онд НАТО-той түншлэлийн гэрээ байгуулж, хамтын ажиллагааныхаа хүрээнд "Энхийн төлөө шинжлэх ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд энэ мэт олон ахиц дэвшил гарсан гэж төсөл хэрэгжүүлэгчид онцлолоо.

Хуваалцах