Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улсад усны үнийг бодит өртгөөс доогуур тогтоодог гэв

Иргэдэд дарамтгүй, нийтийн аж ахуйн салбарт алдагдалгүйгээр усны үнийг тогтоох хэрэгтэй гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсад усны үнийг бодит өртгөөс доогуур тогтоодог гэв
Манай улсад усны үнийг бодит өртгөөс доогуур тогтоодог гэв. Зураг: МҮОНРТ

Иргэдэд дарамтгүй, нийтийн аж ахуйн салбарт алдагдалгүйгээр усны үнийг тогтоох хэрэгтэй гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Усны үнийн асуудал аливаа улс орнуудын анхаарлын төвд байдаг. Нэг талаас эдийн засгийн хувьд үр ашигтай байх шаардлага тавигддаг бол нөгөө талаас усны үнэ хэт өндөр тогтоогдвол хүн ам ялангуяа эмзэг бүлгийн хүмүүст сөргөөр нөлөөлж, тэднийг баталгаагүй ундны ус хэрэглэхэд хүргэдэг. Иймээс усны үнэ тарифыг зохистой түвшинд тогтоох нь чухал гэдгийг Усны зохицуулах зөвлөлийн үнэ тарифын албаны дарга Ж.Гэрэлчулуун хэллээ. Манай улсын хувьд усыг бодит өртгөөс нь доогуур үнээр зах зээлд нийлүүлдэг нь энэ салбарын уналтад нөлөөлж байна гэж тэрээр үзэж байгаа юм.

Усны үнэ бодит өртгөөсөө доогуур тогтоогдож, татаасын асуудал шийдвэрлэгдээгүй тохиолдолд тухайн нийтийн аж ахуй эрхэлж буй байгууллагын санхүүгийн байдалд хүндрэл учирдаг байна. Түүнчлэн нийтийн аж ахуйн салбарын засвар үйлчилгээ хийх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх хөрөнгө оруулалт хангалтгүй байх нэг үндэс болдог байна.

Хуваалцах