Манай улсыг зорих Тайвань жуулчдын тоо өсчээ
Манай улсын хилээр 2016 оны эхний 9 сард давхардсан тоогоор 4055.5 мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 388.6 мян.хүн буюу 10.6 хувиар өсчээ.
Мэдээллийн алба

Манай улсын хилээр 2016 оны эхний 9 сард давхардсан тоогоор 4055.5 мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 388.6 мян.хүн буюу 10.6 хувиар өсчээ. Улсын хилээр нэвтэрсэн зорчигчдын 34.8 хувь нь Замын-Yүд, 18.2 хувь нь Алтанбулаг, 16.6 хувь нь Буянт-Ухаа, 8.7 хувь нь Гашуун сухайт, 5.2 хувь нь Шивээ хүрэн, 16.5 хувь нь бусад боомтоор нэвтэрсэн байна.
Энэ оны эхний 9 сард улсын хилээр гадаадын 377.4 мян.хүн орсон нь өмнөх оны мөн үеийнхээс 3.9 мянга буюу 1.0 хувиар буурчээ. Тэдний 83.8 хувь нь 30 хүртэл хоног, 3.3 хувь нь 90 хүртэл хоног, 12.9 хувь нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар ирсэн байна. Гадаадын зорчигчдын 325.0 мянга нь буюу 86.1 хувь нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон нь өмнөх оны мөн үеийнхээс 2.5 хувиар өссөн байна.
Хилээр орсон гадаадын зорчигчдын 52.4 мянга буюу 13.9 хувь нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ. Өмнөх оны мөн үеийнхээс Тайваны жуулчдын тоо 36.6 хувиар, БНСУ-ынх 22.3 хувиар, Сингапурынх 19.0 хувиар, Энэтхэг улсынх 18.5 хувиар, Австрали улсынх 15.9 хувиар, Канад улсынх 15.5 хувиар, Франц улсынх 14.3 хувиар, Нидерланд улсынх 13.8 хувиар, ОХУ-ынх 11.6 хувиар өссөн бол Хонгконгийн жуулчид 18.8 хувиар, БНХАУ-ынх 13.9 хувиар, Малайз улсынх 10.4 хувиар буурчээ.
Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 250.4 мянга буюу 66.3 хувь нь эрэгтэйчүүд, 109.3 мянга буюу 29.0 хувь нь эмэгтэйчүүд, 17.7 мянга буюу 4.7 хувь нь хүүхэд байна.
Энэ оны эхний 9 сард улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 63.8 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 29.5 хувь нь Европоос, 4.9 хувь нь Америк тивээс, 1.8 хувь нь Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 36.9 хувийг БНХАУ-ын иргэд, 17.6 хувийг ОХУ-ын иргэд, 13.8 хувийг БНСУ-ын иргэд, 4.8 хувийг Япон улсын иргэд, 3.8 хувийг АНУ-ын иргэд, 3.0 хувийг Казахстан улсын иргэд, 20.1 хувийг бусад орны иргэд эзэлж байна.
Энэ оны эхний 9 сард манай улсын давхардсан тоогоор 1657.8 мянган иргэн гадаадад зорчсоноос 1333.6 мянга буюу 80.4 хувь нь хувийн журмаар зорчжээ. Улсын хилээр 2016 оны эхний 9 сард давхардсан тоогоор 1609.0 мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 282.3 мянга буюу 21.3 хувиар өсч, эдгээрийн 38.9 хувийг ачааны машин, 35.7 хувийг суудлын машин, 22.8 хувийг ачааны вагон, 2.6 хувийг бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна. Нийт тээврийн хэрэгслийн 87.8 хувь нь Замын-Yүд, Гашуун сухайт, Алтанбулаг, Шивээ хүрэн, Сүхбаатар боомтоор нэвтэрчээ.


















