Манай улсын хүн ам 2015 онд гурван саяд хүрнэ
Монгол Улсын хүн амын өндөр төрөлтийн үе нь 1970-1980 он байсан бөгөөд энэ үед жилдээ дунджаар 60 мянгаас дээш хүүхэд мэндэлдэг байжээ. Харин зах зээлд шилжих үеэс энэ тоо 40 мянга хүртлээ буурч,2006 оноос аажим өссөн ч жилдээ төрөх хүүхдийн тоо 70 мянга хүрдэггүй байжээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын хүн амын өндөр төрөлтийн үе нь 1970-1980 он байсан бөгөөд энэ үед жилдээ дунджаар 60 мянгаас дээш хүүхэд мэндэлдэг байжээ.
Харин зах зээлд шилжих үеэс энэ тоо 40 мянга хүртлээ буурч, 2006 оноос аажим өссөн ч жилдээ төрөх хүүхдийн тоо 70 мянга хүрдэггүй байжээ.
Харин сүүлийн хоёр жилд 80 мянга гаруй хүүхэд мэндэлж байна.
Хүн амын цэвэр өсөлт жилдээ 60 мянга байх энэ түвшингээ цаашид хадгалбал 2015 онд Монгол Улсын хүн ам гурван сая хүрнэ гэсэн тооцоо судалгааг мэргэжлийн байгууллага гаргажээ.
Одоогийн байдлаар сардаа 6000 орчим хүүхэд төрж байгаа юм. Тиймээс Монгол улсын хүн ам 2015 оны хоёрдугаар улиралд гурван сая болно гэж тооцож байна.


















