Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай улсын киночид хуульд захирагдана

Өнгөрсөн даваа гарgгийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Киноны тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсын киночид хуульд захирагдана
Манай улсын киночид хуульд захирагдана. Зураг: МҮОНРТ

Монголын киночид анх удаа хуультай болох нь ээ. Өнгөрсөн даваа гарgгийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Киноны тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.

Кино үйлдвэрлэлийг дэмжих, кино үзвэрийн сүлжээг үндэсний хэмжээнд сэргээх, кино урлагт эдийн засаг санхүүжилтийн орчин бий болгох, гадаадын кино уран бүтээлчид Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэл явуулахад гааль, татвар болон эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Түүх, соёл, байгаль, ахуй амьдрал, үндэсний зан заншил, өв уламжлалыг дэлхий дахинд сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх шинэ гарц бий болгох боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсад кино үйлдвэрлэж байгаа гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад оруулсан хөрөнгийнх нь 40 хүртэлх хувийн урамшууллыг киног дэмжих санд хуримтлагдсан хөрөнгөөс буцаан олгох, кино урлагт хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн дотоод, гадаадын байгууллага, хувь хүмүүс, хөрөнгө оруулагчдад эдийн засаг, татварын урамшууллын оновчтой механизмыг нэвтрүүлэх зэрэг зохицуулалтыг хуульд тусгажээ.

Киноны тухай хууль батлагдсанаар төрөөс кино урлагийн талаар баримтлах бодлого чиглэл тодорхой болж, кино урлагийн салбарт эрэлттэй байгаа нарийн мэргэжлийн боловсон хүчнийг гадаадын хөгжингүй орнуудад сургах, мэргэшүүлэх, үндэсний кино дэлхийд өрсөлдөх боломж нээгдэнэ. Мөн өөрийн улсаа дэлхийд таниулснаар аялал жуулчлал болон бусад салбарт хөрөнгө оруулалт татахаас гадна киноны салбарт тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдэх боломж бүрдэнэ.

Хуваалцах