Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай улсын шигшээ баг ОХУ, БНСУ, Германы багтай хүч үзнэ

Дөрвөн хэсгээс түрүүлсэн багууд хагас шигшээд шалгарна. В хэсэгт түрүүлсэн баг А хэсгийн аваргатай хагас шигшээд таарна. А хэсэгт Япон, Украин, IJF холбооны баг багтсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсын шигшээ баг ОХУ, БНСУ, Германы багтай хүч үзнэ
Манай улсын шигшээ баг ОХУ, БНСУ, Германы багтай хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

Унгарын нийслэл Будапешт хотод явагдаж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий холимог багийн барилдааны тэмцээн энэ сарын 13-нд эхлэнэ.

Эрэгтэйчүүд 73, 90, +90, эмэгтэй 57, 70, +70 кг-ийн жинд барилдах бөгөөд үүнд 15 баг оролцоно.

Манай шигшээ баг В хэсэгт ОХУ, БНСУ, Германы багтай орсон. Эхний тойрогт манай баг ОХУ-ын шигшээтэй барилдана. Хэрэв ялбал дараа нь Өмнөд Солонгос, Германы ялсантай өрсөлдөх юм.

Дөрвөн хэсгээс түрүүлсэн багууд хагас шигшээд шалгарна. В хэсэгт түрүүлсэн баг А хэсгийн аваргатай хагас шигшээд таарна. А хэсэгт Япон, Украин, IJF холбооны баг багтсан байна.

Хуваалцах