Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улсын шилдэг сайн дурын байгууллага тодорлоо

Манай улс Олон улсын сайн дурынхны өдөрт зориулсан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь Шилдэг сайн дурын байгууллага тодруулах ёслол байлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсын шилдэг сайн дурын байгууллага тодорлоо
Манай улсын шилдэг сайн дурын байгууллага тодорлоо. Зураг: МҮОНРТ

Манай улс Олон улсын сайн дурынхны өдөрт зориулсан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь шилдэг сайн дурын байгууллага тодруулах ёслол байлаа. Өчигдөр “Блю скай” зочид буудалд болсон уг ёслолд Олон улсын сайн дурын байгууллагын болон холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Мөн Монголын сайн дурын үйл ажиллагааны хөгжилд чухал хувь нэмрийг оруулах илтгэлүүд тавигджээ. Ёслолын арга хэмжээний үеэр “2013 оны Шилдэг сайн дурын байгууллага” -ыг тодруулсан юм. Энэ оны Шилдэг сайн дурын байгуулагаар Монголын “Эмнести Интернэшнл” байгууллага тодорч нэг сая төгрөгийн эзэн болсон бөгөөд тус байгууллагын сайн дурын ажилчин М.Буянхишиг 2014 онд Австрали улсад болох Олон улсын сайн дурынхны чуулганд оролцох эрхтэй болжээ.

Хуваалцах