Манай үсчин, гоо засалчид 10 дугаар байрт орлоо
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоод хамтран дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд, нийслэлийн үсчин, гоо сайхны салоны захирал, мастеруудын дунд сургалт зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Сургалтын үеэр эрэгтэй үс засалт, хуримын нүүр будалт, тайзны нүүр будалт, боди арт үзүүлбэр үзүүллээ.
Үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн дарга Э.Баярцэнгэл энэ сарын 3-6-ны хооронд Германы Франкфурт хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах үсчин, гоо заслын тэмцээний талаар мэдээлэл хийлээ.
“Hardworld 2014 тэмцээн”-д нийт 58 орны 1500 гаруй үсчин гоо засалч оролцсон. Монгол Улсаас 15 хүний бүрэлдэхүүнтэй баг, зургаан төрөлд өрсөлдөж багаараа 10 дугаар байрт оржээ.
Мөн Дэлхийн үсчин, гоо заслын холбооны бодлогыг хэрэгжүүлснийг үнэлэн тэмцээний үеэр Монгол Улсыг дэлхийн хүндэт медаль “Archivement” медалиар шагнасан байна.