Манай волейболчид өнөөдөр БНСУ-ын багтай тоглоно
Уг тэмцээнд БНСУ, БНАСАУ, Япон, Тайвань, Хонгконг, Макао, Монголын баг өрсөлдөж буй. Монголын баг өчигдөр эхний тоглолтоо Макаогийн багтай хийж, 3:0 харьцаагаар ялалт байгуулав.
Мэдээллийн алба

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна.
Уг тэмцээнд БНСУ, БНАСАУ, Япон, Тайвань, Хонгконг, Макао, Монголын баг өрсөлдөж буй. Монголын баг өчигдөр эхний тоглолтоо Макаогийн багтай хийж, 3:0 харьцаагаар ялалт байгуулав. Манай волейболчид өнөөдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо 19:00 цагаас БНСУ-ын багтай хийнэ.
Тэмцээний явцын дүн
Хэсэг:
А хэсэг: Монгол, БНСУ, Макао /БНХАУ-ын баг оролцох боломжгүй болсон/
В хэсэг: Япон, Хонконг, Тайвань, БНАСАУ
V.20 /Бямба/
БНСУ – Макао 3:0 /25:13, 25:9, 25:9/
Тайвань –Япон 1:3 /19:25, 21:25, 25:21, 16:25/
БНАСАУ – Хонгконг 3:0
V.21 /Ням/
14:00 Тайвань – БНАСАУ 3:0 /25:21, 25:19, 25:21/
16:00 Нээлтийн арга хэмжээ
17:00 Монгол – Макао 3:0 /25:21, 25:14, 25:17/
19:00 Япон – Хонгконг 3:0
V.22 /Даваа/
15:00 Тайван - Хонгконг
17:00 БНАСАУ - Япон
19:00 Монгол – БНСУ тус тус тоглоно.


















