Манайхан Солонгосчуудыг барсангүй
Хоёр багийн тоглолт өрсөлдөөнтэй болж, таван үе үргэлжилсэн. Эхний үеийг манай волейболчид өөрийн болгосон ч хоёр дахь үед хожигдол хүлээсэн. Энэ үеэс Солонгосчууд сэргэлт авч гуравдугаар үеийг өөрийн болгож, 2:1-ээр тэргүүлж эхэлсэн юм.
Мэдээллийн алба

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна. Уг тэмцээнд БНСУ, БНАСАУ, Япон, Тайвань, Хонгконг, Макао, Монголын баг өрсөлдөж буй. Монголын баг өчигдөр хоёр дахь тоглолтоо БНСУ-ын багтай хийж, 3:2 онооны харьцаагаар ялагдал хүлээв.
Хоёр багийн тоглолт өрсөлдөөнтэй болж, таван үе үргэлжилсэн. Эхний үеийг манай волейболчид өөрийн болгосон ч хоёр дахь үед хожигдол хүлээсэн. Энэ үеэс Солонгосчууд сэргэлт авч гуравдугаар үеийг өөрийн болгож, 2:1-ээр тэргүүлж эхэлсэн юм.
Хөгжөөн дэмжигчдийн уухайн дунд манай залуус 2:2 болгож чадсан ч сүүлийн тав дахь үед ялагдал хүлээсэн. Ингээд “А” хэсгийг БНСУ тэргүүлж, Монгол удаалав. Харин нөгөө хэсгийг Япон тэргүүлж, Тайвань удааллаа.
Тэмцээний явцын дүн:
Хэсэг:
А хэсэг: Монгол, БНСУ, Макао /БНХАУ-ын баг оролцох боломжгүй болсон/
В хэсэг: Япон, Хонконг, Тайвань, БНАСАУ
V.20 /Бямба/
БНСУ – Макао 3:0 /25:13, 25:9, 25:9/
Тайвань –Япон 1:3 /19:25, 21:25, 25:21, 16:25/
БНАСАУ – Хонгконг 3:0
V.21 /Ням/
14:00 Тайвань – БНАСАУ 3:0 /25:21, 25:19, 25:21/
16:00 Нээлтийн арга хэмжээ
17:00 Монгол – Макао 3:0 /25:21, 25:14, 25:17/
19:00 Япон – Хонгконг 3:0
V.22 /Даваа/
15:00 Тайвань – Хонгконг
17:00 БНАСАУ – Япон 3:2
19:00 Монгол – БНСУ 2:3
V.24 /Лхагва/
- БНСУ - Тайвань
- Япон - Монгол тоглож, хожсон нь алтын төлөө, хожигдсон багууд хүрлийн төлөө тоглох юм. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр амралтын өдөр.
'Буянт-Ухаа' спортын ордонд болж буй Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг ETV шууд дамжуулан үзүүлж байна.


















