Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Манайхан" теле сэтгүүлийг MNB.MN сайтаас...

Америкт төдийгvй эх орноосоо алсад суугаа монголчуудын авьяас оюунаа нээх, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр-баталгаат гүүр болон ажиллах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг UMON TV-ийн “Манайхан” теле сэтгүүл Монголын Үндэсний Oлон Нийтийн телевизийн хоёрдугаар сувгаар үзэгчдийн хүртээл болж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Манайхан" теле сэтгүүлийг MNB.MN сайтаас...
"Манайхан" теле сэтгүүлийг MNB.MN сайтаас.... Зураг: МҮОНРТ

Америкт төдийгvй эх орноосоо алсад суугаа монголчуудын авьяас оюунаа нээх, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр-баталгаат гүүр болон ажиллах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг UMON TV-ийн “Манайхан” теле сэтгүүл Монголын Үндэсний Oлон Нийтийн телевизийн хоёрдугаар сувгаар үзэгчдийн хүртээл болж эхэлсэн. Тус теле сэтгүүлээр америкийн монголчуудын дунд болсон нийгмийн бүхий л салбарын хүрээнд зохиогдсон арга хэмжээнээс бэлтгэсэн мэдээ сурвалжлага, өөрийн ажил мэргэжил, дадлага туршлагаасаа хуримтлуулсан бусдад санаа авууштай, шинэ санал үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт ярилцлага, алс хол суугаа аав ээж, анд найз, хамт олондоо илгээх чин сэтгэлийн мэндчилгээ, энд төрж өссөн болон суралцаж байгаа монгол хүүхдүүдтэй хийсэн ярилцлага, Америкийн түүхэн дурсгалт газрууд болон бусад сонин сайхан зэрэг олон зүйлийн мэдээллийг агуулсан бөгөөд МҮОНТ-ийн хоёрдугаар сувгаар 14 хоногт нэг удаа нэвтэрч байна. Үзэгч та бүхэн тус теле сэтгүүлийн дугааруудыг MNB.MN сайтын дүрс мэдээний архиваас нөхөн үзэх боломжтой боллоо.

Хуваалцах