Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

“Манан” кино энэ сарын 26-нд нээлтээ хийнэ

Адал явдалт төрлийн “Манан” кино энэ сарын 26-наас кино театруудаар гарах ажээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Манан” кино энэ сарын 26-нд нээлтээ хийнэ
“Манан” кино энэ сарын 26-нд нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаяр дэлгэцийн ээлжит бүтээлээ “Манан” нэртэйгээр бүтээжээ. Тус киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн, О.Самданпүрэв, жүжигчин О.Энхбаяр, реппер NMN буюу М.Номин-Эрдэнэ, Б.Баярмаа, бусад дүрд УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх болон Э.Тэмүүжин нарын уран бүтээлч тоглосон байна.

Адал явдалт төрлийн “Манан” кино энэ сарын 26-наас кино театруудаар гарах ажээ.

Ташрамд дурдахад, найруулагч А.Төгсбаяр 2001 онд “Бидний найзын дурлал”, 2010 онд “Ах дүүс”, 2017 онд “Эцсийн хүсэл”, “Хүн мод” зэрэг инээдмийн, адал явдалт, уянгын төрлийн киног найруулан үзэгчдэд хүргэж байв.

Хуваалцах