"Манчестер Юнайтед" дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгийн клубээр тодорчээ
Английн хөлбөмбөгийн шилдэг баг болох “Манчестер Юнайтед” клуб Испанийн Реал Мадрид клубыг ардаа орхиж, улмаар дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгийн клубээр тодорсон байна.
Мэдээллийн алба

Английн хөлбөмбөгийн шилдэг баг болох “Манчестер Юнайтед” клуб Испанийн Реал Мадрид клубыг ардаа орхиж, улмаар дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгийн клубээр тодорсон байна.
Форбес сэтгүүлд нийтэлсэн жагсаалтын дагуу бол өнөөдрийн байдлаар тус клуб 3,689 тэрбум ам долларын үнэтэй гэсэн байна. Харин дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгийн клубын жагсаалтын 2-рт Испанийн алдарт Барселона клуб нэрлэгджээ. Тус клубын үнэ 3,635 тэрбум ам доллар аж.
Энэ байрыг Рейл мадрид Клуб 4 жилийн турш хадгалж байсан боловч энэ жилийн хувьд нэг байраар ухарсан юм байна. Ингэснээр жагсаалтын 3-рт Испанийн хөлбөмбөгийн нэрт Рейл Мадрид Клуб 3,58 тэрбум ам долларын үнэтэйгээр эрэмблэгджээ.


















