"Мандал" цогцолбор сургууль хүртэлх замд гэрэлтүүлэг хийжээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын орон нутгийн хөгжлийн сангийн 63 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Жаст Ойл" шатахуун түгээх станцын урд уулзвараас "Мандал" цогцолбор сургууль хүртэлх замын гэрэлтүүлгийг хийжээ.
Мэдээллийн алба

Дундговь аймгийн Сайнцагаан сумын орон нутгийн хөгжлийн сангийн 63 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Жаст Ойл" шатахуун түгээх станцын урд уулзвараас "Мандал" цогцолбор сургууль хүртэлх замын гэрэлтүүлгийг хийжээ. Гэрэлтүүлгийг “High geth” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд авто болон явган хүний зам руугаа тусгалтай 26 ширхэг гэрэлтүүлгийг суурилуулж хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.
Тус гэрэлтүүлгийг Хот тохижилт үйлчилгээний газар хариуцах бөгөөд орой 18 цагаас 24 цаг хүртэл, өглөө 07-08 цаг буюу сурагчдын хичээлд явах цагийг таруулан асаах юм байна.


















