Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мандалговийн оршин суугчид цэвэр усныхаа нөөцөд анхаарлаа

Дундговь аймгийн төв Мандалговийн оршин суугчдыг цэвэр усаар хангахын тулд 35 км-ын зайд орших гүний худгаас хоёр шахуургаар цэвэр ус гаргаж авдаг байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мандалговийн оршин суугчид цэвэр усныхаа нөөцөд анхаарлаа
Мандалговийн оршин суугчид цэвэр усныхаа нөөцөд анхаарлаа. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн төв Мандалговийн оршин суугчдыг цэвэр усаар хангахын тулд 35 км-ын зайд орших гүний худгаас хоёр шахуургаар цэвэр ус гаргаж авдаг байна.

Усыг татаж аваад дамжуулахад их хэмжээний эрчим хүчний зардал гардаг гэж холбогдох албаныхан тайлбарласан юм.

Тиймээс усны үнийг нэмэх шийдвэр гаргаж, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн үнэ харьцангуй өссөн зэрэг шалтгаанаар борлуулалтын үнээ нэмжээ.

Түүнчлэн гүний усны түвшин доошилсоор байгааг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, 1980-аад онд 25-27 метрийн гүнд байсан газрын гүний ус 68 метр, түүнээс доош ороод байгаа юм байна.

Иймд цэнгэг усаа хайрлаж зөв зохистой хэрэглэх, усны үнэ цэнэ үнэлэмжийг дээшлүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан учир цэвэр усны суурь үнэ тогтоож, албан байгууллага, айл өрх бүрээс хураамж авахаар болжээ.

Энэ талаар "Дундговь-Ус” Олон нийтийн өмчил үйлчилгээний газрын дарга Р.Энхмаа ярилаа.

Хуваалцах