Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Манифест солилцох ажлын нээлт боллоо

Энэ нь гадаад худалдааг хөнгөвчлөх, хялбарчлах, гаалийн хяналт шалгалтын цаг хугацааг хэмнэх, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, статистикийн мэдээлэл нэгтгэх, хамтарсан хяналт шалгалт хийх үйл ажиллагааны эхлэл тавигдах зэрэгт өндөр үр дүн бүхий ажил юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манифест солилцох ажлын нээлт боллоо
Манифест солилцох ажлын нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх гаалийн газар БНХАУ-ын Эзнээ хошууны Сэхэ боомтын гаалийн байгууллагын хооронд хамтарсан манифест солилцох ажлын нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд ГЕГ-ын дэд дарга Н.Энхцогт, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Даваасүрэн, Хууль сахиулах, худалдааг хөнгөвчлөх газрын дарга Ё.Бат-Эрдэнэ, Гашуун Сухайт дахь гаалийн газрын орлогч дарга Ж.Мөнхтөр нар Гаалийн ерөнхий газрыг төлөөлөн оролцсон байна. Энэ нь гадаад худалдааг хөнгөвчлөх, хялбарчлах, гаалийн хяналт шалгалтын цаг хугацааг хэмнэх, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, статистикийн мэдээлэл нэгтгэх, хамтарсан хяналт шалгалт хийх үйл ажиллагааны эхлэл тавигдах зэрэгт өндөр үр дүн бүхий ажил юм.

Хуваалцах