Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манжуур хот 72 тэрбум юанийг татварт төлжээ

Манжуур хотод 930 гаруй худалдааны аж ахуйн нэгж байдаг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манжуур хот 72 тэрбум юанийг татварт төлжээ
Манжуур хот 72 тэрбум юанийг татварт төлжээ. Зураг: МҮОНРТ

Манжуур хотод 930 гаруй худалдааны аж ахуйн нэгж байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүд Орос, Монгол, Япон, Солонгос, Хонгконг, Макао зэрэг 40 гаруй улс оронтой худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоож хамтран ажиллаж байна. Ингэснээр Манжуур хотын боомт дахь импорт, экспортийн барааны хэмжээ сүүлийн 20 жилийн хугацаанд 310 сая тонн болж, улсдаа тушаасан татварын хэмжээ 72 тэрбум юаньд хүрчээ.

Энэ талаар Манжуур хотын түүх судлаач Ван Тие Киао “100-гаад жилийн түүхтэй Манжуур хот сүүлийн жилүүдэд химийн аж үйлдвэрийн парк, импортын бүтээгдэхүүнийг боловсруулах парк, Олон улсын Логистикийн аж үйлдвэрийн парк зэрэг гурван аж үйлдвэрийн парк байгуулсан. Түүнчлэн нүүрс, нүүрсний химийн бодис, цэвэр эрчим хүч, барилгын материал, мод боловсруулах хэд хэдэн томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж байна” гэлээ.

Манжуур хот иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх шат дараатай төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, энэ хүрээнд хуучин барилга, тосгонуудаа шинэчилсэн байна. Тухайлбал, “Шинэ хот” нэртэй цогцолбор хороолол барьж ашиглалтад оруулжээ.

Хуваалцах